TOS-2026.08-R1

BuildACS үйлчилгээний нөхцөл

Хяналтын эрх бүхий талуудын record, нотолгоо, шийдвэр, албан баримтыг удирдах нөхцөл

Хүчинтэй: 2026.08.31 ~15 мин 14 бүлэг
Энэ хуудасны бүх нөхцөл BuildACS-д хамаарна.

build-acs.com · Assurance & Control System

01

Ерөнхий зүйл ба нэр томьёо

Энэхүү нөхцөл нь BuildACS платформд нэвтрэх, хяналтын record боловсруулах, хянах, батлах, албан ёсоор олгох, хүргүүлэх болон архивлахтай холбоотой хэрэглэгч, байгууллага, төсөл, системийн харилцааг зохицуулна.

Үндсэн ойлголт

  • Платформ: BuildACS буюу барилгын хяналт, баталгаажуулалтын бие даасан цахим орчин.
  • Record: Хяналтын асуудал, үзлэг, шаардлага, шийдвэр, нотолгоо болон хаалтыг нэг lifecycle-д хадгалсан системийн бүртгэл.
  • Issued revision: Эрх бүхий баталгаажуулалтын дараа албан ёсоор олгогдсон, шууд засварлагдахгүй хувилбар.
  • Evidence: Фото, видео, зураг, BIM/IFC холбоос, туршилтын тайлан, хэмжилт, захидал, гарын үсэг болон бусад эх нотолгоо.
Хүлээн зөвшөөрөх

Бүртгэл үүсгэх, нэвтрэх эсвэл платформын үйлчилгээг ашигласнаар хэрэглэгч энэхүү нөхцөл болон тухайн төслийн батлагдсан эрх, workflow, гэрээний зохицуулалтыг дагаж мөрдөхийг зөвшөөрнө.

02

Бүртгэл, identity ба эрхийн баталгаажуулалт

BuildACS-д зөвхөн бүртгэлтэй байх нь хяналт хийх эрх үүсгэхгүй. Хэрэглэгчийн эрх нь байгууллагын харьяалал, төслийн урилга, мэргэжлийн томилгоо болон шаардлагатай баталгаажуулалтаар идэвхжинэ.

Хэрэглэгчийн үүрэг

  • Бодит identity: Нэр, байгууллага, албан тушаал, холбоо барих мэдээллийг үнэн зөв, шинэчилсэн байлгана.
  • Нууцлал: Нууц үг, нэвтрэх хэрэгсэл, хоёр шатлалт баталгаажуулалт болон өөрийн session-ийг бусдад дамжуулахгүй.
  • OAuth холбоос: Google эсвэл Facebook бүртгэл холбосон нь төслийн болон мэргэжлийн эрхийг автоматаар олгохгүй; provider-ийн тогтвортой ID болон дотоод identity баталгаажна.
  • Мэдэгдэх: Зөвшөөрөлгүй хандалт, алдагдсан нэвтрэх хэрэгсэл, буруу томилгоог нэн даруй байгууллагын админд мэдэгдэнэ.
Эрхийн зааг

Системийн админ платформын ажиллагааг удирдана. Байгууллагын админ байгууллагын гишүүнчлэл, үйлчилгээний хүсэлт, инженерийн томилгоог; төслийн админ зөвхөн тухайн төслийн өдөр тутмын зохион байгуулалтыг удирдана.

03

BuildACS платформын хамрах хүрээ

BuildACS нь гүйцэтгэлийн ажлыг өөрөө удирдах бус, эрх бүхий талуудын хяналт, баталгаажуулалт, шийдвэр, албан record-ийн давхарга байна.

Платформд хамаарах ажиллагаа

  • Захиалагч / PMC: Техникийн хяналт, inspection request oversight, ITP gate, NCR, acceptance болон closeout readiness.
  • Зохиогчийн хяналт: Зургийн нийцэл, авторын үзлэг, заавар, deviation review, давтан үзлэг болон нэгдсэн дүгнэлт.
  • Төрийн хяналт: Хуулийн үндэслэлтэй шалгалт, тэмдэглэл, акт, шаардлага, follow-up болон улсын хэмжээний эрхээр хязгаарласан аналитик.
  • Хараат бус нотолгоо: Лабораторийн үр дүн, chain of custody, accreditation, туршилтын эх тайлан болон хөндлөнгийн дүгнэлт.
  • Хүлээлгэн өгөх: Commissioning readiness, construction verification, controlled dossier болон хавсралтын package.

Платформд хамаарахгүй ажиллагаа

  • Гүйцэтгэлийн удирдлага: Гүйцэтгэгчийн хүн хүч, машин механизм, өдөр тутмын production, бүтээмж, өртөг болон шууд ажлын даалгавар.
  • Зураг төсөл зохиох: Платформ зураг төсөл шинээр зохиох, инженерийн тооцоог орлохгүй.
  • Эрх олгох: Төрийн, мэргэжлийн эсвэл гэрээний эрхийг платформ өөрөө бий болгохгүй.
04

Байгууллага, төсөл, мэргэжлийн эрх

Хяналтын эрх нь хэрэглэгчийн сонголтоор бус, байгууллагуудын хоорондын хүсэлт, хүлээн зөвшөөрөлт, төслийн томилгоо, мэргэжлийн scope болон хүчинтэй хугацаагаар тогтоогдоно.

Томилгооны зарчим

  • Үйлчилгээ хүсэх: Захиалагч / PMC байгууллага зураг төслийн байгууллага, төрийн хяналтын байгууллага, лаборатори эсвэл бусад эрх бүхий байгууллагад төслийн scope бүхий хүсэлт хүргүүлнэ.
  • Байгууллага зөвшөөрөх: Хүлээн авагч байгууллагын админ хүсэлтийг зөвшөөрөх, татгалзах, нэмэлт мэдээлэл шаардах болон эрх бүхий инженер томилох шийдвэр гаргана.
  • Мэргэжлийн scope: Инженерийн чиглэл, ажлын элемент, барилга/байршил, үйлдлийн эрх, эхлэх/дуусах хугацаа тус бүр тогтоогдоно.
  • Тусгаарлалт: Нэг хүн өөр төслүүд дээр өөр рольтой байж болох боловч тухайн project context-ийн эрхүүд хоорондоо автоматаар шилжихгүй.
Төрийн хяналтын онцлог

Төрийн хяналтын байгууллагын томилгоо нь холбогдох эрх зүйн бүрэн эрх, харьяалал, албан шийдвэрийг орлохгүй. Платформ зөвхөн баталгаажсан эрхийн хүрээнд ажиллах орчныг нээнэ.

05

Record, revision ба audit trail

Хяналтын record нь бэлтгэсэн, хянасан, баталсан, албан ёсоор олгосон зэрэг хариуцлагын үе шатаар явна. Үйлдэл бүр хэрэглэгч, огноо, байгууллага, project context болон өөрчлөлтийн мөртэй хадгалагдана.

Хувилбарын хяналт

  • Draft: Эрх бүхий хэрэглэгч засварлаж болох ажлын хувилбар.
  • Issued: Албан ёсоор олгосны дараа үндсэн агуулгыг буцаан өөрчлөхгүй; залруулга нь шинэ revision үүсгэнэ.
  • Superseded: Шинэ revision олгогдоход өмнөх хувилбар хүчингүй болсон төлөвтэй боловч audit зорилгоор хадгалагдана.
  • Reopen: Хаасан record-ийг дахин нээхэд шалтгаан, шийдвэр гаргагч, нөлөөлсөн баримт болон шинэ lifecycle бүртгэгдэнэ.
Audit trail

Audit trail нь хэн ямар үйлдэл хийснийг нотлох системийн мөр боловч хэрэглэгчийн мэргэжлийн дүгнэлт, байгууллагын албан баталгааг өөрөө орлохгүй.

06

Хэрэглэгчийн өгөгдөл, evidence ба хавсралт

Төсөл болон байгууллагаас оруулсан агуулгын өмчлөл тухайн эрх эзэмшигчид хадгалагдана. Платформ нь үйлчилгээг үзүүлэх, хамгаалах, архивлах, эрх бүхий этгээдэд дамжуулах зорилгоор уг өгөгдлийг боловсруулна.

Өгөгдлийн чанарын үүрэг

  • Үнэн зөв байдал: Record-ийн үндэслэл, огноо, байршил, зураг/revision, стандарт, хариуцагч болон evidence-ийн эх сурвалжийг хэрэглэгч баталгаажуулна.
  • Хууль ёсны эрх: Файл, зураг, хувийн мэдээлэл, туршилтын тайлан болон гуравдагч этгээдийн материалыг оруулах, хуваалцах эрхтэй байна.
  • Хортой агуулга: Malware, хууль бус, төөрөгдүүлсэн, нууцлал зөрчсөн файл оруулахгүй.
  • Package холбоос: Баримт, бүртгэл, хавсралтыг package-д оруулах нь тэдгээрийн эх record болон revision холбоосыг хадгална.
07

Нууцлал ба мэдээллийн хамгаалалт

Хандалт нь least-privilege, байгууллага, төсөл, роль, томилгоо болон баримтын нууцлалын ангиллаар хязгаарлагдана. Нийтэд нээлттэй аналитик нь зөвхөн нийтлэхээр батлагдсан өгөгдөл байна.

Боловсруулж болох мэдээлэл

  • Identity: Нэр, холбоо барих мэдээлэл, байгууллага, албан тушаал, мэргэжлийн томилгоо.
  • Ашиглалтын мөр: Нэвтрэлт, төхөөрөмж/хөтөчийн техникийн мэдээлэл, IP, үйлдэл, approval, delivery, download болон verification log.
  • Төслийн өгөгдөл: Record, evidence, зураг/revision reference, тайлан, шийдвэр, хүлээн авагч болон package.
  • Cookie: Session, аюулгүй байдал, хэл/харагдацын тохиргоонд шаардлагатай cookie.

Хэрэглэгчийн хяналт

  • Хандах ба засах: Өөрийн бүртгэлийн мэдээллийг харах, боломжтой талбарыг шинэчлэх, буруу мэдээллийг залруулах хүсэлт гаргах.
  • Экспорт: Эрх болон гэрээний нөхцөлд нийцүүлэн төслийн өгөгдөл, issued баримт, audit export авах.
  • Устгал/хадгалалт: Хувийн мэдээллийн хүсэлтийг retention, архив, хууль, маргаан болон албан record-ийн бүрэн бүтэн байдлын шаардлагатай хамтатган шийдвэрлэнэ.
Нууцлалын ангилал

Төрийн, байгууллагын, гэрээний болон хувийн нууцад хамаарах өгөгдлийг нийтэд нээлттэй болгохгүй. Нийтлэх эрх бүхий этгээдийн баталгаажуулалт шаардана.

08

BuildACS үйлчилгээний баталгаат байдлын хязгаар

BuildACS нь хяналтын record, нотолгоо, шийдвэр, хүргэлт болон архивын найдвартай ажиллагааг хангах зохистой арга хэмжээ авна. Гэвч үйлчилгээ тасралтгүй, бүх төхөөрөмж дээр алдаагүй, эсвэл бүх эх өгөгдөл үнэн зөв байна гэсэн абсолют баталгаа өгөхгүй.

BuildACS дараахыг автоматаар баталгаажуулахгүй

  • Эх системийн өгөгдөл: BuildQuality, лаборатори, production, зураг/BIM болон бусад интеграцаас ирсэн мэдээллийн бодит үнэн зөв байдал.
  • Мэргэжлийн шийдвэр: Инженерийн дүгнэлт, acceptance, statutory акт, зохиогчийн зөвшөөрөл, лабораторийн дүгнэлтийн мэргэжлийн агуулга.
  • Гадаад үйлчилгээ: Интернет, identity provider, storage, email/SMS, DNS болон бусад гуравдагч үйлчилгээний тасралтгүй ажиллагаа.
  • Хэрэглэгчийн орчин: Хуучирсан төхөөрөмж, дэмжигдээгүй хөтөч, талбайн сул сүлжээ, хэрэглэгчийн буруу тохиргооноос үүссэн саатал.
  • Хорт кодын абсолют хамгаалалт: Аюулгүй байдлын хамгаалалт хэрэгжүүлэх боловч бүх төрлийн шинэ халдлага, malware-ээс 100 хувь хамгаална гэж амлахгүй.
Хяналтын ажлын тасралтгүй байдал

Платформ түр ашиглах боломжгүй үед байгууллага батлагдсан contingency журмаараа талбайн хяналт, нэн даруй өгөх заавар, safety-critical шийдвэрээ үргэлжлүүлж, систем сэргэсний дараа record-ийг нөхөн бүртгэнэ.

09

Албан баримт, цахим гарын үсэг, QR ба PDF

BuildACS-ийн PDF, QR verification, hash, issued revision болон audit trail нь баримтын эх сурвалж, хувилбар, бүрэн бүтэн байдлыг шалгахад дэмжлэг үзүүлнэ.

Албан хүчин төгөлдөр байдлын нөхцөл

  • Эрх бүхий этгээд: Баримтыг тухайн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтан, мэргэжилтэн баталсан байна.
  • Шаардлагатай хэлбэр: Гэрээ, хууль, журам, стандарт тусгай гарын үсэг, тамга, тоон гарын үсэг эсвэл цаасан эх шаардаж болохыг хэрэглэгч шалгана.
  • QR verification: QR нь системд хадгалагдсан issued revision-ийг шалгах холбоос; дангаараа эрх олголт эсвэл тоон гарын үсэг биш.
  • Архивын PDF: PDF нь олгогдсон үеийн дүрслэл. Эх record, metadata, signature verification болон audit trail нь системийн authoritative source байна.
Цахим гарын үсэг

Сертификатад суурилсан тоон гарын үсэг ашиглах үед баталгаажуулалт нь холбогдох хууль, итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлэгчийн шаардлага болон байгууллагын эрхийн матрицад нийцнэ.

10

Интеграц ба гуравдагч систем

BuildACS нь BuildQuality, лабораторийн систем, drawing/BIM repository, production summary, notification болон бусад зөвшөөрөгдсөн эх үүсвэртэй API эсвэл хяналттай delivery-ээр холбогдож болно.

Интеграцын зарчим

  • Эх сурвалж: Оруулсан record бүр source system, source ID, revision, timestamp болон боломжтой үед hash/verification мэдээлэлтэй байна.
  • Өөрчлөлтийн хяналт: Эх системийн шинэчлэлт issued хяналтын баримтыг чимээгүй өөрчлөхгүй; шинэ revision эсвэл шинэ delivery event үүсгэнэ.
  • Зөвшөөрөл: Байгууллага өгөгдөл дамжуулах эрх, зорилго, field mapping, retention болон хүлээн авагчийг зөвшөөрсөн байна.
  • Гуравдагч нөхцөл: Google/Facebook identity, лаборатори, storage зэрэг үйлчилгээ тусдаа нөхцөл, нууцлалын бодлоготой байж болно.
11

Хориглох үйлдэл

Платформын аюулгүй байдал, record-ийн бүрэн бүтэн байдал, бусдын эрх болон хяналтын хараат бус байдлыг алдагдуулах аливаа үйлдлийг хориглоно.

  • Эрх хуурамчаар ашиглах: Өөр хүний identity, гарын үсэг, байгууллага, лиценз, томилгоо, approval эрхийг ашиглах.
  • Record өөрчлөх: Issued revision, audit trail, огноо, hash, QR, evidence, approval chain-ийг устгах, засварлах, тойрч гарахыг оролдох.
  • Хуурамч мэдээлэл: Үзлэг хийгээгүй атлаа хийсэн мэт, нотолгоог өөр төсөл/байршлаас авсан мэт, хүлээн аваагүй атлаа хүлээн авсан мэт бүртгэх.
  • Кибер халдлага: Зөвшөөрөлгүй хандах, эмзэг байдал ашиглах, malware оруулах, scraping/automation-аар ажиллагаа алдагдуулах.
  • Нууц задруулах: Эрхгүй этгээдэд төслийн, байгууллагын, төрийн, хувийн эсвэл гэрээний нууц мэдээлэл дамжуулах.
12

Шийдвэр ба хариуцлагын зааг

BuildACS нь шийдвэр гаргах record, нотолгоо, workflow болон traceability-г хангана. Харин мэргэжлийн болон хууль зүйн шийдвэрийг эрх бүхий хүн, байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргана.

Талуудын хариуцлага

  • Хяналтын тал: Үзлэгийн бодит байдал, үндэслэл, дүгнэлт, шаардлага, acceptance/rejection болон хугацааны шийдвэрээ хариуцна.
  • Хариуцагч тал: Хариу, root cause, corrective action, гүйцэтгэлийн нотолгоо, дахин шалгуулах хүсэлтийн үнэн зөв байдлыг хариуцна.
  • Байгууллагын админ: Гишүүн, томилгоо, scope, access review болон ажлаас гарсан хэрэглэгчийн эрхийг цаг тухайд нь удирдана.
  • Платформ: Зөвшөөрөгдсөн функц, эрхийн шалгалт, хадгалалт, audit trail болон үйл ажиллагааны зохистой хамгаалалтыг хариуцна.
Давамгайлах зохицуулалт

Хууль, хүчин төгөлдөр гэрээ, эрх бүхий байгууллагын журам болон батлагдсан төслийн чанар/хяналтын төлөвлөгөө энэхүү платформын ерөнхий нөхцөлөөс илүү тусгай шаардлага тогтоосон бол тухайн шаардлагыг мөрдөнө.

13

Түдгэлзүүлэх, цуцлах ба өгөгдөл экспорт

Эрхийн хугацаа дуусах, томилгоо цуцлагдах, байгууллагаас гарах, аюулгүй байдлын эрсдэл эсвэл нөхцөлийн ноцтой зөрчил үүсэхэд access-ийг хязгаарлаж болно.

Хаалтын зарчим

  • Түдгэлзүүлэх: Эрсдэлийг шалгах хугацаанд login, approval, issue, download эсвэл тодорхой төслийн эрхийг түр зогсоож болно.
  • Мэдэгдэл ба тайлбар: Хууль, аюулгүй байдлын яаралтай нөхцөл саад болохгүй бол шалтгаан, авах арга хэмжээний талаар мэдэгдэнэ.
  • Экспорт: Гэрээ, эрх, retention болон төлбөрийн нөхцөлд нийцүүлэн issued record, хавсралт, package index, audit export авах боломж олгоно.
  • Архив: Бүртгэл хаагдсан ч албан record, маргаан, хууль, архив болон audit шаардлагатай мэдээллийг зохих хугацаанд хадгалж болно.
14

Нөхцөл шинэчлэх, маргаан ба холбоо

Платформын функц, хууль, аюулгүй байдал, үйлчилгээний загвар өөрчлөгдвөл нөхцөлийг шинэчилж болно. Материаллаг өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө платформын мэдэгдэл эсвэл бүртгэлтэй холбоо барих сувгаар мэдээлнэ.

Асуудал шийдвэрлэх дараалал

  • Төслийн асуудал: Эхлээд төслийн админ эсвэл тухайн record-ийн workflow owner-д хандана.
  • Байгууллагын эрх: Байгууллагын админд хандаж гишүүнчлэл, томилгоо, үйлчилгээний хүсэлтийг шийдвэрлүүлнэ.
  • Системийн асуудал: Платформд харагдах албан ёсны support суваг эсвэл системийн админд хандана.
  • Маргаан: Талууд эхлээд баримтжуулсан хэлэлцээгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ; шийдэгдэхгүй бол холбогдох гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Хууль зүйн баримтын зааг

Энэ нь платформын ашиглалтын ерөнхий нөхцөл. Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд, төлбөр, SLA, өгөгдөл боловсруулах тусгай нөхцөл, дэмжлэгийн суваг болон салбарын шаардлагыг тусдаа үйлчилгээний гэрээгээр нарийвчилж болно.

Үйлчилгээний ерөнхий нөхцөл

Энэ баримт нь платформын ажиллагааны ерөнхий нөхцөлийг тодорхойлно. Хууль зүйн эцсийн хэрэглээнд үйлчилгээний гэрээ, нууцлал ба өгөгдөл боловсруулах бодлого, SLA, retention schedule болон байгууллагын албан мэдээллийг эрх зүйн мэргэжилтнээр тусад нь хянуулна.

BuildACS-ийн нөхцөлтэй танилцсан уу?

Бүртгэл үүсгэснээр та энэ хувилбарын нөхцөлийг зөвшөөрч, өөрийн баталгаажсан эрхийн хүрээнд ажиллана.

Зөвшөөрч бүртгүүлэх